Нэг.Зохион
байгуулалт үйл ажиллагааны хүрээнд:
2017 онд сумын ГХУСАЗЗөвлөлийн ажиллах журмыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 тоот тогтоолоор баталуулсан.
Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах
сумын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, 6 дэд зөвлөлийн ажлыг чиглүүлж, хурлыг зохион байгуулан
хэрэгжилтийг тооцон ажиллаа.
Сумын ГХУСАЗЗөвлөлөөс 17 тогтоол гарч, Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт, уралдаан тэмцээний арга хэмжээнд 4,930,370 мян.төг зарцуулсан, Зөвлөлөөс албан байгууллага аж ахуйн нэгжээс 15 албан бичгийг бүртгэлд авсан.Аймгийн Прокуорорын газраас 3 мэдэгдэл ирсний дагуу иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж ажлын тайланг хүргүүлж ажилласан.
Сумын ГХУСАЗЗөвлөлд албан байгууллага, аж ахуйн нэгжээс 15 албан бичгийг бүртгэлд авч хугацаатай 5 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэсэн. Аймгийн Прокуорорын газраас 3 мэдэгдэл ирсний дагуу тодорхой ажлуудыг төлөвлөгөө гарган зохион байгуулж тайланг хүргүүлэн ажилласан.
Сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг
Зохицуулах зөвлөл Сумын ГХУСАЗЗөвлөл Цагдаагийн газартай хамтран 2017 оны 02 дугаар сард 20-ноос эхлэн албан байгууллага аж ахуйн нэгжүүдийг
хуваарийн дагуу 14 хоногийн хугацаатай
нийтийн эргүүл жижүүрийг зохион байгуулж
50 албан хаагчдыг хамруулсан.
Сумын ГХУСАЗЗөвлөл “Монголын
харуул хамгаалалтын үндэсний холбоо”-тэй хамтран 2017 оны 12 дугаар сарын
04-ний өдрөөс эхлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн энгийн харуул,
жижүүрүүдийн сонор сэрэмж, ажлын хариуцлага, сахилга бат, байгууллагын аюулгүй байдлыг
хангах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхээр 40 хамуул хамгаалалтын албан хаагчдыг
14 хоногийн сургалтанд хамруулж байна.
Хоёр. Сургалт сурталчилгааны хүрээнд:
Зуунмод сумын “Гэмт Хэргээс
Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөл”-өөс “Гэр бүл хүүхэд бидний
ирээдүй” сэдвийн дор “Хуулиа дээдэлье” уралдаан
тэмцээнийг ЕБС-ийн 9-12 ангийн
сурагчдын дунд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Хүүхэд залуучуудын ордонд”
зохион байгуулсан.
Тэмцээнд “Хүмүүн цогцолбор” сургуулийн “Энэрэл баг”, “Соёмбо баг”, 4 дүгээр сургуулийн “Сонголт 5”, 5 дугаар
сургуулийн “Stars
баг”-ийн нийт 20 хүүхэд оролцов.
Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”,
“Хүүхдийн эрхийн тухай “хууль, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиудыг ЕБС-ийн
ахлах ангийн сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж 250 гаруй хүүхэд
залуучуудад хууль тогтоомжийг сурталчилж ажилласан.
Аймгийн ГХУСАЗЗөвлөл болон Хууль хяналтын байгууллагуудтай хамтран тусгай хөтөлбөрийн дагуу “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэв өдөрлөгт 6 багийн 110 гаруй иргэдийг хамруулж “ Гэр бүлийн хүчирилэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Прокурорын тухай хууль”, “Эрүүгийн хууль” хуулиудаар сургалт явуулсан.
Сумын
ГХУСАЗЗөвлөлөөс “Ногоон-гэрэл-Цагаан шугам-2017” тэмцээний арга хэмжээнд 644,0
мянган төгрөгийг зарцуулсан.
Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг РС цахим
тоглоом, интернетийн
газруудад Монгол Улсын Засгийн газрын 410
тоот тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах
журам”-ын хэрэгжилтийг Цагдаагийн газрын Гэр бүл хүүхэд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажилтан Н.Нарантуяа, Онцгой байдлын газрын
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Баттулга, Зуунмод сумын
ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Цэцгээ, сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Гантөгс нарын хамт 2017 оны 03 дугаар
сарын 25-29-ны хооронд хяналт шалгалтыг
зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар байцаагчийн мэдэгдлийг хүргүүлж, зөрчлийг
арилгуулж ажилласан.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 11
дүгээр сарын 29- ны өдрийн хурлаар Шашин, сүм хийд цуглааны газарт шалтгалт
хийсэн дүнг хэлэлцүүлж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 тоот
тогтоол гарч сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/218
тоот захирамжаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй шашин,
сүм хийд цуглааны газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг
гаргаж хяналт тавин ажиллаж байна.
” Дэлхийн зөн” Монгол
ОУ-ын ОНХХ, “Гэр бүл хүүхэд залуучуудын газар”, “Зөв залуус” ТББ-тай хамтран
ЕБС-ийн 8,9 дүгээр ангийн нийт 360 охидын дунд “Ухаалаг охид” сургал,
“Ухамсартай хөвгүүд” сургалтуудад давхардсан тоогоор 600 гаруй хүүхэд
хамрагдав. Сургалтын зардалд 1,105,000 мян.төгрөг зарцуулсан.
Номт баг: “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо” туг, аялах дэвтрийг хүлээн авч 14 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр төлөвлөгөө гарган ажилласан
Багийн
хэмжээнд авто машинтай иргэд, архины хамааралтай иргэд, хорих ангиас суллагдсан
иргэд, зорилтод өрх, ломбард,шатахуун түгээх станц зэрэг гэмт хэрэг гарахаас
урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн судалгаануудыг шинэчлэн гаргасан.
Багийн
нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй такси үйлчилгээний 40 гаруй
иргэдэд аймгийн Цагдаагийн газрын “Хэв
журмын тасаг”, “Хуульчдын холбоо”-ны тэргүүн нартай хамтран Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчилж хэвлэл мэдээллийн албаны
сэтгүүлчид ярилцлаг өгч олон нийтэд сурталчилж 300,0 мян.төг-ийг зарцуулсан.
Орон сууцны орцны ахлагч, үйлчлэгч нарт
Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагч нар хамтран 19 иргэнтэй уулзалт ярилцлага
хийж “Хөршийн холбоо” хэсэгчилсэан арга хэмжээг зохион байгуулав.
Гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
аймгийн “Онцгой байдлын газар”-тай хамтран гал түлдэг 117 өрхөөс 100 гаруй
өрхөөр орж гал түймэрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн.
Аяны хүрээнд хийсэн ажлыг Төв аймгийн “ТВS”, “ТӨВ”
телевиз, Монголын үндэсний радио, Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба, Номт
багийн “НОМТ” фэйсбүүк хуудас болон “Зуунмод хотын залуус” “Төв аймгийн залуус”
зэрэг фэйсбүүк группүүдээр мэдээллэж ажилласан.
“Эрүүл хөдөлгөөн иргэдийн аз жаргал” сэдэвт
арга хэмжээг зохион байгуулан явуулж иргэдийн дунд “Нийтийн бүжгийн” арга
хэмжээг зохион байгуулан явуулсан.Иргэдийнхээ дунд “Хуулиа мэдэж, эрхээ
хамгаалья” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн дунд уралдаан тэмцээнийг
зохион байгуулж арга хэмжээнд 145,0 мян.төгрөгийг зарцуулсан.
Баянхошуу баг:
“Амар тайван амьдралын төлөө” сэдвийн
хүрээнд 5 дугаар сургуулийн 1-5 ангийн
сурагчдын дунд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал гар зургийн уралдаан,
“Хүчирхийлэл бидний нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан болон анги хамт
олноо сайн зохион байгуулсан идэвхи, санаачлагатай оролцсон 2 багшийг
урамшуулж, уралдааны дүгнэж, олон нийтэд
сурталчилж ажилласан.
Багийн
хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн ахлагч, иргэдийг
оролцуулсан 7 хоногийн хугацаатай
эргүүл, жижүүрийг зохион байгуулсан.Иргэдийн дунд “Нутгийн-Удирдлага-Иргэний
хяналт ТББ-тай хамтран иргэдийн дунд сургалт зохион байгуулав.Нийт 145,0 мян.төг-ийг зарцуулав.
Зүүндэлгэрийн
баг: “Спирт биш Спорт” 5 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан. Багийн иргэдийн
дунд “АХА” болон танин мэдэхүйн тэмцээн, хөгжөөнтэй буухиа “Гэр бүлийн тэмцээн”
тэмцээнүүдийг зохион байгуулж, хууль
тогтоомжийг сурталчилж, иргэдийн идэвхи оролцоог дээшлүүлж ажилласан.Нийт
157,500 мян.төгрөгийг зарцуулсан.
Нацагдорж баг: Багийн иргэдийн дунд “Амар тайван амьдралын төлөө” сэдэвт гар зургийн уралдаан, хөгжөөнтэй буухиа, АХА, тэмцээнүүдийг багийн иргэдийн дунд зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлүж ажиллав.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор багийн хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч, ажилгүй болон зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан эргүүл жижүүрийг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулж үйлчилгээний газруудад ажиллаж буй албан хаагчдад халуун аарцаар үйлчилж ажилласан.
Сумын ГХУСАЗЗөвлөл
нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо”
туг, аялах дэвтрийг 6 багт аялуулж багууд иргэдийн дунд тодорхой
үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан.
ЗУУНМОД СУМЫН ГХУСАЗЗ