Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Худалдаа эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа

2017-12-07

Зуунмод сумын ИТХ-ын Хөдөө Аж Ахуй. Үйлдвэр үйлчилгээний хороо, ЗДТГ-тай хамтарч Зуунмод суманд худалдаа эрхлэгчидтэй  2017 оны 11 сарын 24-ний өдөр уулзалт, сургалт, хэлэлцүүлэг  зохион байгууллаа. Уулзалт сургалт хэлэлцүүлгийн үеээр сумын ИТХ-ын ХАА, үйлдвэр үйлчилгээ хариуцсан хорооны дарга Э.Гурванбаатар Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч буй асуудал, хүндрэл бэрхшээл, сум орон нутгийн бодлого шийдвэрийн уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлын талаар санал сэтгэгдлээ солилцож, Аймгийн МХГ-ын Улсын байцаагч н.Мягмарсүрэн Эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх талаар сургалт хийж,  Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төв аймаг дахь салбараас ХЭҮТ-ийн төв аймаг дахь зохицуулагч Л.Оюунчимэг мэдээлэл хийсэн юм.
Уулзатын үеээр  гарсан саналуудыг 2018 оны үндсэн чиглэлд тусгуулахаар боллоо. Үйлдвэр үйлчилгээ, худалдаа эрхлэгчид санал хүсэлт болон бараа бүтээгдэхүүний борлуулалт, захиалгаа хийж байхаар тогтов.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%