Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“Олон нийтийн аудит”-ыг байгуулсан нь

2017-12-07

Төв аймгийн Зуунмод сумын иргэд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд болон аймаг, улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилд хяналт тавих иргэдийн зөвлөл болох "Олон нийтийн аудит"-ыг байгуулан ажилласан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон. Зуунмод сумын 6 багийн иргэдийн Нийтийн хурлаас багийнхаа идэвхитэй, шударга, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай, багийн иргэдэд хүндлэгдсэн иргэдийг сонгон Олон нийтийн хяналтын зөвлөлийг 2014 оны 03 сарын 10-ны өдрийн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 17 тоот тогтоолоор батлан ажиллуулсан байна. Одоогоос 3 жилийн өмнө байгуулагдсан энэ зөвлөлийн үйл ажиллагаа иргэдэд танил болж  одоог хүртэл иргэдийн хандаж үгээ хэлдэг, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа аливаа ажилд сэтгэл ханамжгүй байгаа иргэдийн гомдол саналаа хэлж хяналт тавиулж дүгнэлт гаргуулж хамтдаа шийдвэрлүүлдэг зөвлөл болж чадсан билээ. 

2014 онд УИХ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зарласан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслийн уралдаанд Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын ажлын албаны бичсэн "Олон нийтийн аудит" төсөл шалгарч 4.0 сая төгрөгний санхүүжилт авч энэхүү ажлын эхлэлийг тавьсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь иргэд, олон нийтийн хэрэгцээнд зайлшгүй хэрэгцээтэй байгаа ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж олон жил шийдвэрлэж чадаагүй, шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан тоглоомын талбай, явган зам, гэрэлтүүлэг, ундны усны хатуулаг багасгах төхөөрөмж зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд ойр байдаг асуудлуудыг шийдвэрлэж чаддаг болсноороо давуу талтай юм. Багийн иргэдийн нийтийн хуралд олноороо хэлэлцэн санал бодлоо уралдуулан олонхийн дэмжлэг авахын тулд хичээн байж санал оруулсан бүтээн байгуулалтын ажлууд  хэрэв чанар муутай болбол иргэдэд харамсалтай, хайран хөрөнгө мөнгө гэж халагламаар, харамсмаар ажил болно. Чанар, өнгө үзэмж сайтай хийгдвэл тэр ажлаараа бахархан иргэд бид орон нутгийн хөгжилд өөрсдийн санал, дуу хоолойгоо өргөн энэ сайхан зүйлийг хийлгэсэн юм гэсэн бахархан баясах сэтгэлээр хандаж байдаг билээ. Иргэдийнхээ сайхан урам зоригийг мохоохгүй тэднийгээ байнга баярлаж бахархаж яваасай гэх үүднээс мөн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тул иргэдийн сайн дурын хөндлөнгийн хяналт тавих "Олон нийтийн аудит"-ыг багийн ИНХ-аар нь хэлэлцүүлэн байгуулсан юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон иргэд маань ямар нэгэн байгууллага, хувь хүн, намын ашиг сонирхолыг төлөөлөөгүй цэвэр иргэдээс сонгогдон хүмүүс байсан учир одоог хүртэл иргэдийн итгэлийг даан ажиллаж байгаа хэрэг байх гэж бид боддог.

"Олон нийтийн аудит"-ууд маань Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын  ажлын эхлэл, явц дунд, гүйцэтгэлд нь хяналт тавьж гарсан алдаа дутагдлыг тухай бүр засуулж холбогдох газруудад нь уламжлан шийдвэрлүүлж байна. Баг бүрт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр жижиг гэлтгүй ажлууд хийгдэж байдаг. Тэгвэл өөрийнхөө баг дээр хөрөнгө оруулалтын ажлуудад байнгын хяналт тавих Хяналтын дэд зөвлөлийг тухайн багаас сонгогдсон “Олон нийтийн аудит”-ын гишүүнээр ахлуулан багийн Засаг даргын захирамжаар баг тус бүр дээр байгуулан ажилласан. Сумын ИТХ-аас санаачлан “Олон нийтийн аудит”-ын гишүүдэд таних тэмдэг бүхий хантааз хийн ижилсүүлж тэд маань ажилдаа гарахдаа энэ хантаазаа өмсөөд явдаг болохоор сумын маань иргэд “Олон нийтийн аудит”-ын хүмүүс шалгалтаар явж байна гэж мэддэг болж, өөр өөрсдийн саналаа ирж хэлж, цуг явж үзэж танилцах зэргээр талархалтай ханддаг болжээ.
 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%