Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ, Г.МӨНХЦЭЦЭГ НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-12-06

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар Төв аймагт ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох УИХ-ын гишүүн Н.Оюундарь, гишүүн Г.Мөнхцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нараар ахлуулсан албаны хүмүүийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг тэргүүтэй хүмүүс хүлээж авч цаг үеийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа. Төв аймгийн хэмжээнд энэ жил Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 72 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргаас санаачлан “Дэлхийн зөн” Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хамгаалах байрыг засварлан ашиглалтад оруулаад байгаа бөгөөд тус байртай ажлын хэсэг танилцлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%
0 / 0%