Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Иргэдийг түр ажлын байраар ханган ажлуулж байна

2017-12-06

Зуунмод суманд цас их хэмжээгээр орж хальтиргаа гулгуу үүсч, иргэд бэртэж гэмтэх, авто осол гарахаас урьдчилсан сэргийлж нийтийн эзэмшлийн зам талбай болон авто замын уулзвар, тойрог, явган хүний зам зэргийн цас мөсний цэвэрлэгээнд Зуунмод сумын ажил эрхлэдэггүй 50 иргэнийг 2017 оны 11-р сарын 27-оос түр ажлын байраар ханган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд: 

Номт баг: Эрчим (ХҮТөв) –өөс 40,41-р байр хүртэлх зам, Хойд таксины буудлаас зүүн тийш явсан зам, Хүмүүн дунд сургуулиас Мэргэжлийн хяналт хүртэлх зам, Андууд худалдааны төвийн зүүн хойд уулзвраас Хүмүүн дунд сургууль хүртэл, Андууд худалдааны төвөөс Нэгдсэн үйлчилгээний төв хүртэл, Микроны буудлын баруун урд уулзвараас Петровис ШТСтанц хүртэл, Хүмүүн ахлах сургуулийн баруун урд уулзвараас Микроны буудал хүртэл, 26,28-р байрны авто зогсоол, Хүмүүн ахлах сургуулиас Солонго цогцолборын урд талын 3 замын уулзвар хүртэлх замуудыг цэвэрлэсэн.

Баянхошуу баг: Гүүрний хойд хэсгээс Баянхошуу эргэдэг уулзвар хүртэл, автобусны зогсоолоос хөтөл гэр хорооллын хойд талын тойрог хүртэлх замуудыг цэвэрлэсэн.

Зүүндэлгэр баг руу эргэдэг уулзвараас автобусны эцсийн зогсоол хүртэлх замуудыг цэвэрлэсэн.

Баруунзуунмод баг: Төр захиргааны 2-р байрны зүүн урд 3 замын уулзвараас 2 тийш хүмүүн бага сургууль, Edаlwess сувилалын газар  хүртэлх замуудыг цэвэрлэсэн.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%