Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ДЭГДЭЭХИЙ ЦЭЦЭРЛЭГИЙН “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017-12-06

Тус цэцэрлэг нь дээрх аяны хүрээнд ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд, иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хуулийг сурталчлах, хүүхдүүдийн танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ТАНИН МЭДЭХҮЙН” 1 сарын аянг цэцэрлэгийнхэээ хэмжээнд зарлан, ажлын төлөвлөгөө гаргаж дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.Уг аяны хүрээнд 3 чиглэлээр 10 төрлийн ажлыг 100% зохион байгуулж нийт 52,0 төгрөг зарцууллаа.

 

     НИЙТ АЛБАН ХААГЧДЫН ХҮРЭЭНД:

1.      Аймгийн хуульчдын холбооны дарга Б.Баярмагнайг урьж Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нийт албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Уг ажилд 25,0 төгрөг зарцуулсан ба нийт албан хаагчдын 90%-ыг хамруулсан.

2.      Хүний эрхийн үндэсний төвийн Төв аймгийн ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэнг урьж “Ажлын байрны дарамт”, “Хөдөлмөрлөх эрх” сэдвээр сургалт зохион байгуулсан ба уг ажилд нийт албан хаагчдын 86,3%-ыг хамруулсан.

3.      Хүний эрхийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбарын зохицуулагч Л.Оюунчимэгийг урьж “Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” сэдвээр зохион байгуулсан сургалтанд нийт албан хаагчдын 77,2%-ыг хамруулсан.

4.      Хуулийн сургалтуудын үр дүнг дүгнэж багш, ажилчдаас тестээр шалгалт авч, хувь хүний мэдвэл зохих заалтуудыг эмхэтгэн багш, ажилчдад тараасан.

5.      Ажилчдын багуудын дунд асуулт хариултын “Центавр” тэмцээнийг зохион байгуулж, хүний эрхийг хөндсөн асуудлуудаар бяцхан хэмжээний жүжигчилсэн тоглолт бэлтгэж хэлэлцлээ. Уг тэмцээнд Б.Батсайхан ахлагчтай 3-р ширээний хамт олон Тэргүүн байр, Д.Олзмаа ахлагчтай 4-р ширээний хамт олон удаах байрыг эзэллээ. Уг ажилд 15,0 төгрөг зарцуулсан.

 

  ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХҮРЭЭНД:

6.      Бүлэг бүрийн эцэг эхэд зориулсан самбар болон цэцэрлэгийн үйл ажиллагаа сурталчлах самбараар хуулийн эмхэтгэлүүдийг 7 хоног бүр шинэчлэн байршуулж сурталчилсан.

7.      Гэр бүлийн тухай хуулийн онцлох 10 өөрчлөлтийг хэвлэн тараасан. Уг ажилд 143 эцэг эх  буюу нийт эцэг эхийн 77,2% нь хамрагдсан.

8.      Зөрчлийн тухай хуулийн онцлогоор материал хэвлэж 1 бүлгийн эцэг эхэд тараасан.

ХҮҮХДҮҮДИЙН ХҮРЭЭНД:

9.      Хүүхдийн эрх, өөрийгөө хэрхэн хамгаалах, түлэгдэлт, гэмтлээс хамгаалах талаар сонирхолтой, хүүхэлдэйн кино хэлбэрээр бэлтгэсэн шторкийг ахлах, бэлтгэл бүлгийн 4,5 настай 104 хүүхдэд үзүүлж, тайлбарлан ярилцсан.

10.  Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулж, эхний 1,2-р байранд орсон 6 хүүхдийг урамшуулсан. Уг ажилд 12,0 төгрөг зарцуулсан.

 

Багш ажилчдын дунд зохион байгуулсан

 хуулийн сургалтууд

 

Багш, ажилчдаас Зөрчлийн тухай хуулиар тестээр шалгалт авч,

 хувь хүний мэдлэг зохих заалтуудыг эмхэтгэн хэвлэн тараалаа.


Багш, ажилчдын багуудын дунд асуулт хариултын

“Центавр” тэмцээнийг зохион байгуулж, хүний эрхийг хөндсөн асуудлуудаар

бяцхан хэмжээний жүжигчилсэн тоглолт бэлтгэж хэлэлцлээ. Уг тэмцээнд Б.Батсайхан ахлагчтай 3-р ширээний хамт олон Тэргүүн байр, Д.Олзмаа ахлагчтай 4-р ширээний хамт олон удаах байрыг эзэллээ. 

 

  Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн

асуулт хариулт бүхий АХА тэмцээнийг амжилттай зохион байгуулж,

 бүлэг бүрээс 2 ялагчийг тодруулан урамшууллаа.

 


 

Хэрэгжилтийг нэгтгэсэн: : Арга зүйч Д.Ариунсайхан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%