Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар

2017-12-05

     Сумын ИТХ-ын болон, Тэргүүлэгчдийн хуралдаанаас хяналтанд авсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 2017 оны хагас жилийн байдлаар авч үзвэл: Хяналтанд авсан тогтоол ийдвэрийг файлаар хавсаргав. 

ü  100 %-ийн хэрэгжилттэй  13 арга хэмжээ,

ü  70 %-ийн хэрэгжилттэй  42 арга хэмжээ,

ü  40 %-ийн хэрэгжилттэй 28 арга хэмжээ,

ü  Үр дүнгүй хэрэгжилттэй  1 арга хэмжээ

ü  Үнэлэх боломжгүй хэрэгжилттэй 9

ü  Хасуулах саналтай 11 арга хэмжээ

Үнэлэх боломжгүй болон үр дүнгүй хэрэгжилттэй арга хэмжээнээс дурдвал:

Ø  ИТХ-ын хуралдаанаас:

-7.1.1,  15.1

Ø  ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас:

- 9.1.1, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 18.1 зэрэг арга хэмжээнүүд хугацаа болоогүй болон санхүү эх үүсвэр тодорхойгүй буюу хөрөнгө санхүүгийн шалтгаантай байна.

Хэрэгжиж дууссан, давхардсан, хугацаа дууссан учир хасуулах саналтай хэрэгжилтүүд:

Ø  ИТХ-ын хуралдаанаас:

-1, 3, 4,

Ø  ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас:

- 5, 10, 11, 13, 18, 23, 26, 27 зэрэг арга хэмжээнүүд байна.

Тухайн хэрэгжилтээс үр дүнтэй хийгдсэн ажлуудаас танилцуулахад :

            “Хог хаягдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэх тухай.
2013.05.06. №03:

            1.2017 онд Хотын  захирагчын  албан  даалгаврыг  гарган ААН, албан  байгууллага  бүрт өөрийн  эзэмшлийн 50 орчим метр хүртэлх талбайн  цэвэрлэгээг тогтмол хариуцан  өдөр  бүр  цэвэрлэж байх талаар  үүрэг  даалгаврыг  өгч  хяналт тавин  ажилласан. Мөн  хотын  захирагчийн  албан  даалгавраар ААН, албан  байгууллагуудад  эзэнгүй  нийтийн  эзэмшлийн  талбайг  хариуцуулан  өгч  нийтийн  их  цэвэрлэгээг 3 удаа, мөн  багуудын  иргэдийг  хамруулсан  их  цэвэрлэгээг  2  удаа тус бүр зохион байгуулан  ажилласан.  ЗДТГ-ын  7 хоног бүрийн  шуурхайд багийн Засаг  дарга нараас   нутаг дэвсгэрт үүссэн эзэнгүй хог хаягдал үүссэн  талаарх  мэдээллийн  дагуу БОХУБ –ийг  явуулан  холбогдох  арга хэмжээг авч , шинээр хог хаягдал үүсгэхгүй байхад хяналт тавьж ажиллах үүргийг  6 багийн Засаг дарга нарт өгч  зөрчил  илэрсэн тохиолдолд Захиргааны арга хэмжээ тооцох буюу торгууль, шийтгэвэрийн хуудасаар ханган Хог хаягдлын тухай хууль зөрчсөн ИААНБ-д багийн Засаг дарга нар хариуцлага тооцох нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. 

            2.Сумын ИТХТ-ын 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолоор суманд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг баталж, Албан байгууллага сард 10,000 төгрөг, гэр хорооллын айл өрх 1,500 төгрөг, нийтийн орон сууцны айл өрх 1,500 төгрөг, төв суурин газрын мал бүхий өрх м3 нь 5,000 төгрөг, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд 8,000 төгрөг, барилгын хог хаягдал тонн нь 15,000 төгрөгөөр тус тус тооцож, Хог хаягдал ихээр гаргадаг иргэд, ААН, ТББ хог хаягдал ачин зайлуулах үйлчилгээ авбал тонн тутам төлбөрийг харилцан тохиролцож гэрээ хийж ажиллаж байхаар тарифыг шинэчлэсэн.

            Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай
2014.06.25.№07:

            Архи, тамхи худалдан борлуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудыг камертай  болсон тохиолдолд зөвшөөрлийг сунгаж өгдөг болсноор үйлчилгээний газруудын 90 гаруй хувь нь хяналтын камертай болсон. Одоогоор 40 гаруй  үйлчилгээний газар иргэдэд баримт өгөн сумын хэмжээнд 80%-тай , 100% камертай болсон.

Орчны бүс тогтоох тухай 2010.06.09.№26:

            Богдхан уулын захиргаатай хамтран Баруун Зуунмодны ам, Номт, Айраг, Манзушир, Зүүндэлгэрийн амуудад шон тэмдэглэгээ суулгаж, хязгаарлалтын бүстэй хиллэх орчны заагийн бүс нутгийг тогтоосон.

Сумын нутаг дэвсгэрт баримтлах суурин мал маллагааны тухай.
2013.04.25. №33:

Ø  2017 онд Мал бэлчээрлүүлэхийг хориглосон 1-р бүсэд хараа хяналтгүй малаа бэлчээрлүүлсэн 3 иргэний 17 мал тутамд 5000 төгрөгний торгууль ногдуулж, орон нутгийн орлогт 85000 төгрөг төвлөрүүлсэн.

Хог хаягдлын хураамжийн хэмжээг  батлах тухай
2015.05.25.№24

Ø  Айл өрхийн Хог хаягдлын төлбөрийн хураамжийг УБЦТС ХХК-ны ХҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, өрхийн цахилгааны төлбөртэй хамран хураасны үндсэн дээр  орон нутгийн орлогод жил бүр 60-80сая төгрөг төвлөрүүлж байна.

Ø  Албан байгууллагын Хог хаягдлын төлбөрийн хураамжийг ХТГ нь хариуцан  орон нутгийн орлогод төвлөрүүл байна. 2015 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 ААН-ийн хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөлтөд хяналт шалгалт хийж, Багуудийн мэдээллийн самбараар дамжуулан Уг тогтоолийн талаар байнга мэдээлэл, сурталчилгаа хийж байна. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%