Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2017-12-02

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн гишүүний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан байна. Иргэний зөвлөлийн гишүүн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу сүүлийн 5 жил цагдаа, прокурор шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол улсын иргэн байна. 
Иймд иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэд хүсэлтээ 12 дугаар сарын 11-ний дотор аймгийн ИТХ-ын Ажлын албанд хүргүүлэх ба зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: 
1. Товч намтар
2. Төрийн албан хаагчийн анкет 
3. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг

Холбогдох мэдээллийг 70272354, 70273003 дугаарын утсаар лавлана уу.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%