Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-12-01

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 5 суманд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Зуунмод сумын Ерөний боловсролын сургуулийн төгсөх ангийн 206 сурагч, МСҮТ-ийн 50 оюутан, ажил хайгч 32 иргэн, Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 45 сурагч, МСҮТ-ийн 30 оюутан, ажил хайгч 10 иргэн, Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 40 сурагч, МСҮТ-ийн 50 оюутан, ажил хайгч 10 иргэн, Борнуур сумын Ерөний боловсролын сургуулийн төгсөх ангийн 80 сурагч, ажил хайгч 20 иргэн, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 80 сурагч, ажил хайгч 20 иргэн, нийт 673 иргэн хамрагдсан байна. Хувь хүний онцлог болон сонирхлоо таньж мэдэх, мэргэжил сонголтоо хэрхэн хийх болон ажил мэргэлийн талаарх ойлголт болон хөдөлмөрт бэлтгэх ажилтай орлоготой болоход нь туслан зөвлөх АМЧБО сургалтыг зохион байгуулжээ. Дээрх сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сургалтын эрх авсан Сургалтын байгууллагууд зохион байгуулсан байна.




Эх сурвалж:    Төв аймаг Хэвлэл мэдээллийн алба

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%