Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

МСҮТ-ИЙН ОЮУТНУУД “ДЭВЖЭЭ”-ЭЭР ӨРСӨЛДЛӨӨ

2017-12-01

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг угтан залуучуудын дунд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудын дунд ДЭВЖЭЭ тэмцээнийг Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 80 оюутан оролцож, хөгжөөн дэмжигчид болон багш нар, аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн албан хаагчид нийт 100 гаруй хүн үзэж сонирхсон байна. Дэвжээ тэмцээний шүүгчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ш.Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Буянхишиг, Монгол Туургатан Театрын жүжигчин Б.Дарь нар шүүн явуулжээ.
Тэмцээнд нийлбэр дүнгээр:
1-р байранд: Эрдэнэ сумын МСҮТөвийн “Эрүүл Харилцаа” баг
2-р байранд: Эрдэнэ сумын МСҮТөвийн “Зөв Сонголт” баг
3-р байранд: Баянчандмань сумын МСҮТөвийн “Гэрэлт Ирээдүй” баг тус тус эзэлсэн байна.




Эх сурвалж: Төв аймаг Хэвлэл мэдээллийн алба

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%