Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ХДХВ/ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-12-01

Жил бүрийн 12 дугаар сарын 1 буюу ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг Төв аймагт зохион байгууллаа. Тус өдрийн хүрээнд залуучуудын дунд Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд флаш моб бүжгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээний Тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12Б ангийн, Дэд байрт 11Б анги, 3 дугаар байрт 10Б ангийн хамт олон тус тус шалгарлаа. Мөн тус арга хэмжээг угтан Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээнийг Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 8 багийн 80 оюутан оролцсон байна. Тэмцээний шилдгүүдэд энэ үеэр шагналыг нь гардуулан өгөв. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нинжбадгар, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцлоо. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл арга хэмжээг нээж үг хэлэхдээ Дэлхий нийтээр шинжлэх ухааны хөгжил дээд цэгтээ хүрээд байгаа хэдий ч эмчилж чадахгүй байгаа нэг өвчин бол ХДХВ/ДОХ юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин огт байхгүй ч өвчний талаарх бидний мэдлэг урьдчилан сэргийлэхэд гол нөлөөг үзүүлэх юм. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг онцоллоо. Монгол улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвар 218 хүнд илрээд байгаа бөгөөд Төв аймгийн хэмжээнд 3 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.



Эх сурвалж: Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%