Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

"БЯЦХАН ЗҮРХ"-НД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ ХҮМҮҮСЭЭ!

2017-11-30

"БЯЦХАН ЗҮРХ"-НД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ ХҮМҮҮСЭЭ!

Бяцхан охин Э.Жаргалмаа нь 2017 оны 05 сарын 31-нд төрсөн 5 сартай, Зуунмод сумын 5-р багийн иргэн Эрдэнэбаатарын 5 дахь охин болж хорвоод мэндэлжээ.
Гэвч 2017 оны 11 сарын 02-нд зүрхний хүнд хэлбэрийн гажигтай гэж оношлогдон Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчин туссан байна.

Харин азаар Шастиний нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт 2017 оны 11 сарын 20-нд Солонгос улсын "Ионсей" эмнэлгийн зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар ирж 2 хүүхдэд мэс ажилбар хийхээр болжээ. Хагалгааны үр дүнд 100% эдгэрэх боломжтой юм.

Хагалнаа хэдий үнэ төлбөргүй хийгдэх боловч 5,0 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдэд зориулсан нэг удаагийн тусгай багаж, хэрэгслийн төлбөрийг ар гэрийнхнээс хүссэн байна.

Иймд бяцхан охин Э.Жаргалмаагийн эмчилгээний зардалд чин сэтгэлээсээ хандив өргөж, нэг ч гэсэн өрхөд халуун дулаан уур амьсгал, элэг бүтэн жаргал бэлэглэж "Бяцхан зүрх" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

- Хандивын данс: Хаанбанк 5721405491 /Н.Отгончимэг/
- Холбоо барих утас: 99308282, 88677029
- Санаачлагч: Төв аймгийн ЭМГ, АНЭ, "Төв аймгийн залуус ТББ"

#БяцханЗүрх

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%