Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2017-11-30

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “IMN” сургалтын төвтэй хамтран аймгийн аж ахуй нэгж, байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийн дарга, гишүүд болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын дарга, гишүүдэд зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалтанд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтнууд хамрагдаж байна. Төв аймгийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ИТХ-аар дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэ онд тусхөтөлбөрийн хүрээндээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” сарын аян өрнүүлж 27 сумандаа болон аймгийнхаа нийт аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийг сурталчилж, мөн хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт тавин ажилласан байна. Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-тай хамтран аж ахуй нэгж байгууллагуудынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүдийн хүрээнд үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%