Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

"Ухаалаг охид" охидын уулзалт боллоо

2017-11-30

"Ухаалаг охид" охидын уулзалтыг 2017.11.30-ны өдрийн 14:00 цагт Зуунмод суманд зохион байгууллаа.
Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу- Боловсролыг бүх нийтэд" сэдэвт аяны хүрээнд ЕБС-ийн 8-9-р ангийн охидын дунд "Ухаалаг охид" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, биеэ хэрхэн зөв авч явах зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж ойлголт мэдлэгийг өглөө. Уулзалтад 4, 5-дугаар сургууль, Хүмүүн Цогцолбор ДСургуулийн 230 орчим охид хамрагдав. 
Урилгаар ХӨҮИТ-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Энхзул нар оролцож "Охид хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж дуугарч чадах юм бол дэлхийг өөрчилж чадах хүч тэдэнд байгаа" гэдгийг ойлгуулж ухааруулсан сайхан сургалт боллоо. 
#16хоногийнАянҮргэлжилсээр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%