"Нутгийн удирдлага-Иргэний хяналт" ТББ-аас Зуунмод, Сэргэлэн сумын иргэдээс "Хог хаягдлын тухай хууль"-ийн дагуу сургалт, мэдээлэл, санал асуулга авч байна
НУИХ ТББ нь Төв аймгийн
Зуунмод сумын ИТХ, Сэргэлэн сумдын ИТХ -уудтай хамтран хэрэгжүүлж байгаа төслийнхээ хүрээнд 2017 оны 5 сарын 12 нд
шинэчлэн найруулсан “Хог хаягдлын тухай хуулийн дагуу сумдын нийт багийн
иргэдийн дунд хуулийн шинэчлэгдсэн зүйл заалтуудаар мэдээлэл хийж, иргэдийн
дунд хэлэлуүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авч ажиллаж байна. Уг
хэлэлцүүлэг- уулзалтанд сумдын багийн ИНХ-ын дарга, Засаг Дарга, Хот тохижуулах
газрын дарга, мэргэжилтэн нар оролцож байна. Шинэ хуулиар “Хог хаягдлын
хураамжийн төлбөрийг” өрх бүрээр авдаг байсныг шинэчлэн тухайн өрхийн иргэн бүрээс тооцож авах болсныг иргэдэд
тайлбарлан мэдээлэл өгч төлбөрийн талаарх иргэний саналыг саналын хайрцгаар
хүлээн авч ажиллаж байна.