Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

НУТГИЙН УДИРДЛАГА ИРГЭНИЙ ХЯНАЛТ ТББ - ТӨСЛИЙН МЭДЭЭ

2017-11-30

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагыг  чадавхижуулахад ТББ-уудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг нь бэхжүүлэх зорилготой зарласан тэтгэлэгт хөтөлбөрт “Нутгийн Удирдлага Иргэний Хяналт” ТББ нь сонгогдон төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна .

Нэг. Тус ТББ нь  “ИТХ-ын байгууллагаас нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох журам, дэг боловсруулах, ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх” нь сэдвийнхээ хүрээг  “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ” дээр тулгуурлан ажиллаж байна.

Монгол Улсын “Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхлээд /2016.07.01/ даруй 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн хэдий ч уг хуулийг иргэдэд тайлбарлан таниулах үйл ажиллагаа хангалтгүй, мөн хуулийг ойлгон хэрэглэх, ажилдаа мөрдлөг болгон ажиллах үйл явц удаашралтай байна.

Үүнээс үүдэн Иргэдийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн тогтоол шийдвэр иргэдийн хэлэлцүүлэггүй  батлагдан сумын ЗДТГ-аас төсөл өргөн барихдаа эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй иргэд, байгууллагын санал бодлыг сонсох ажил хийгдэхгүй байгаа нь нийтэд хамааралтай тогтоол, шийдэрүүдийг хуульд нийцүүлэх эрх зүйн үйлчлэлтэй болгох зэрэг тулгамдаж байгаа зайлшгүй хэрэгцээнд үндэслэн сумдын ИТХ-уудтай хамтран ажиллаж байна. 

Уг тэтгэлэгт төслийн хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар гарсан  тогтоол, шийдвэрүүдийг хуульд нийцүүлэн иргэдийн саналыг тусгах оролцоог хангах, сонсгол зохион байгуулж, нийтийн хэлэлцүүлгийн үндсэн дээр батлан гаргаж, үүний үр дүнд хурлын байгууллага, төлөөлөгчид чадавхижиж иргэд мэдээлэлтэй, оролцоотой болж, тогтоол шийдвэр нь чадамжтай болох бүрэн боломжтой.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%