Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ОЮУТАН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2017-11-29


Төв аймгийн Оюутны холбоо, “Төв хөгжил” ББСБайгууллага, Зуунмод сумын “Манзуширын хүчтэн” бөхийн дэвжээнээс хамтран Их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан залуучуудын дунд үндэсний бөхийн аврага шалгаруулах анх дугаар барилдааныг Зуунмод сумын 4-р сургуулийн зааланд 2017.11.20-ны өдөр зохион байгууллаа. Барилдаанд төрийн болон хувийн 8 их дээд сургууль, тусгай мэргэжлийн 3 коллежийн 20 бөх барилдсанаас Жаргалант сумын харъяат Аварга БТДС-ийн оюутан Сумын заан Б.Тамир өвдөг шороодолгүй түрүүлж, Батсүмбэр сумын харъяат Цэцээгүн дээд сургуулийн оюутан Сумын заан А.Одгэрэл, Баянжаргалан сумын харьяат Төв аймгийн МСҮТ-ийн сурагч Сумын заан М.Жамсрандорж нар удаах байранд шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%