Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 5 ТӨРЛИЙН МЭРГЭЖЛИЙН ДУГУЙЛАН ШИНЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

2017-11-29

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хүүхдийн хэрэгцээнд үндэслэсэн, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн дугуйлангуудыг хичээллүүлнэ” гэж туссаны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/586 захирамжаар 2017-2018 оны хичээлийн жилд хүүхэд багачууд, сурагчдад урлагийн боловсрол олгох чиглэлээр мэргэжлийн дугуйлангуудыг “Монголын хүүхдийн ордны” жишгээр байгуулан, хичээллүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг бүрэлдхүүнийг 16 хүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нарийн бичгийн даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Монгол туургатан театрын захирал болон Хүүхэд, залуучуудын ордонд хичээллэж буй дугуйлангийн багш нар болон Монгол туургатан театрын мэргэжлийн уран бүтээлчид багтсан байна.
Захирамжаар өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу дугуйлангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргах зэрэг бэлтэл ажлыг хангасан бөгөөд эхний ээлжид урлагийн боловсрол олгох чиглэлээр Монгол туургатан театрын дэргэд мэргэжлийн бөгөөд төлбөртэй дугуйлангуудыг үндэсний бүжиг, төгөлдөр хуур, гитар, драм, дуулах ур зүйн төрлөөр 2017 оны 11 дүгээр сарын 27-с эхлэн хичээллүүлэхэд бэлэн болоод байна. Дугуйлан хичээллүүлэх багш нарын хувьд Соёл, урлагийн их сургууль (СУИС)-д суралцаж төгссөн, мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан, тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр шагналууд эзэлж байсан, тус тусын чиглэлээр багшилж байсан туршлагатай багш нар байх юм байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтыг байнгын тогтмол, тогтвортой явуулах зорилгоор Монгол туургатан театрыг дугуйлангийн багш нартай гэрээ байгуулах талаар үүрэг чиглэл өгөөд байна. Байгууллагаас багш нартай гэрээ байгуулсны дараа, багш мөн адил сурагчтай гэрээ байгуулж, баталгаажуулснаар хичээл эхлэх юм. Дугуйлангийн төлбөрийн хувьд сарын 30,0-50,0 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%