Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

"Нутгийн удирдлага-Иргэний хяналт" ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн нээлт Сэргэлэн суманд боллоо

2017-11-29

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зарласан Нутгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих тэтгэлэг хөтөлбөрт Зуунмод сумын “Нутгийн удирдлага-Иргэний хяналт” ТББ-аас төсөл бичиж шалгаран Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Алтанбулаг  сумын ИТХ-д “Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” төслийг хэрэгжүүлж ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна. 

Тэгвэл “Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” төслийн нээлтийг 2017.10.24-ний өдөр Зуунмод суманд хийсэн бол өнөөдөр буюу 2017.11.29-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч 2 дахь сум болох Сэргэлэн суманд зохион байгууллаа. 
Төслийн нээлтийн үеэр:
Захиргааны ерөнхий хууль ба захиргааны шийдвэр
гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь, Захиргааны ерөнхий хуулийн
хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
сэдвүүдээр  Төв аймгийн Захиргааны Хэргийн Шүүхийн Ерөнхий шүүгч Хажидмаа, Төв аймгийн Хуульчдын холбооны Дарга Б. Баярмагнай нарыг урьж оролцуулан Сэргэлэн сумын иргэд, төрийн албан хаагчдад танилцуулга, мэдээллүүдийг хийлгэсэн байна.  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%