Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Шатар сонирхогчдын Зуунмод сумын Аварга шалгаруулах тэмцээн боллоо

2017-11-20

Шинэ Үндсэн Хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын Зуунмод сумын Аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Шатрын холбоо хамтран 11 сарын 18-ны Бямба гаригт амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 14 тамирчин оролцсоноос Эрэгтэйчүүдийн төрөлд Нэгдүгээр байрыг Ч.Батбаатар /3-р баг/, Хоёрдугаар байрыг С.Шижирхүү /3-р баг/, Гуравдугаар байрыг Б.Алтантулга /3-р баг/, Эмэгтэйчүүдийн төрөлд Нэгдүгээр байрыг Б.Бархасбаяр /1-р баг/, Хоёрдугаар байрыг П.Мөнхцэцэг /2-р баг/, Гуравдугаар байрыг Н.Дашлэгцэгмаа /1-р баг/ нар эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Ч.Батбаатар, С.Шижирхүү, Б.Алтантулга, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Бархасбаяр нар оролцох эрхийн бичгээ гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%