Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Зуунмод, Баянцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтарсан уулзалт боллоо

2017-11-06

Зуунмод, Баянцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтарсан уулзалт  2017 оны 11 сарын 03-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Баянцагаан сумын ИТХ-ын Дарга, Төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын дарга, Багийн ИНХ-ын дарга, ИТХ-ын Ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр боллоо.
Хамтарсан уулзалтын үеэр Ахмад мэргэжилтэн Ш.Цэрэндоо "Байгууллагын эрхэм зорилгыг тодорхойлох, стратеги төлөвлөгөөтэй байхын ач холбогдол" сэдвээр, н.Батсайхан "ИТХ-ын үйл ажиллагаанд анхаарах асуудал" сэдвээр, Г.Цэндсүрэн "Төлөөлөгчдийн төлөөлөх үүрэг, хороодын ажлыг чиглүүлэх", "Багийн ИНХ-ын чиг үүрэг" сэдвүүдээр ту  тус сургалт хийж "Нутгийн удирдлага-Иргэний хяналт" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Бэрцэцэг төрийн бус байгууллагынхаа товч танилцуулгыг хийж төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Аймгийн хуульчдын холбооны дарга Б.Баярмагнай "Захиргааны ерөнхий хууль"-ийн тухай богино хэмжээний сургалт мэдээлэл өглөө. 
  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%