Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

НҮДЭЭ НЭЭ ЖАГСААЛ БОЛЛОО

2017-11-01

Өчигдөр буюу 2017.10.31-ний өдөр бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал боллоо. 
Лантуун дохио ТББ-ын үүсгэн санаачилсан НҮДЭЭ НЭЭ үндэсний хөдөлгөөний жагсаалыг ХЭҮТ-ийн Төв аймаг дахь  салбар дэмжиж  Зуунмод ЗДТГ, Зөв залуус клубтэй хамтран аймгуудаас хамгийн анхлан орон нутагтаа зохион байгууллаа. Уг жашгсаалыг аймгийн ЗДТГ, Төв аймгийн залуус ТББ, аймгийн ТББ-уудын сүлжээ, аймгийн ГБХЗХГазар, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Хүмүүн цогцолбор сургууль, 4дүгээр сургууль, Улаан загалмайн хороо, хувийн хэвшлийнхэн дэмжин ажиллаж  нэгдсэн байна. Жагсаалын нээлтэд зориулж ЕБС-ийн сурагчид "Хүчирхийллийн гинжийг тасалъя" флашмобыг бүжиглэсэн нь хүүхдүүд бидний эрхийг зөрчихгүй байхыг, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг томчуудад уриалсан тэмцлийн нэг илэрэл байлаа. Жагсаал тайван болж олон хүн НҮДЭЭ НЭЭЛЭЭ. Энэ нь хүүхдийг хайрлах, хамгаалах зүрх сэтгэлийн нүд юм шүү. 
#ХЭҮТ Төв аймаг дахь салбар

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%