Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-09-08

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг, жижиг зээлд хамрагдсан иргэдийн үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих, нэгдэж томоохон зах зээлд гарах санаачлагыг бий болгох зорилгоор аймгийн 27 сумын 150 гаруй өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг 2017.09.08-нд Зуунмод суманд зохион байгууллаа.

  Зөвлөгөөнийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд үдээс өмнөх үйл ажиллагаа нь Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулахын сацуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй газар, хэлтэс, агентлагууд өөрсдийн хийж буй үйл ажиллагаа, төрийн дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн зөвлөгөөний үдээс хойшхи арга хэмжээ нь оролцогчдын бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, сайжруулах чиглэлээр Технож бизнес инкубатор сургалтын төвийн багш нарын сургалтаар үргэлжиллээ. Сургалтыг “Жижиг бизнесийн гарц- хамтын ажиллагаа”, “Орон нутгийн хөгжлийн гарц”, “Үндэсний гар урлалын хөгжил, боломж”, “Орон нутгийг дотроос нь чадваржуулах арга зүй” зэрэг сэдвүүдээр зохион байгуулж, оролцогчдын үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүний чанар, байдалд зөвлөгөө мэдээлэл хүргэж дэмжлэг үзүүллээ. Мөн зөвлөгөөнд оролцогчдыг “Газар тариалан, хүнсний ногоо тариалалт”, “Оёдол ба гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Мод, төмөр, арьсан эдлэл үйлдвэрлэл”, “Хоол үйлдвэрлэл ба үйлчилгээ эрхлэлт” зэрэг үйл ажиллагааны 4 бүлэг болгон хувааж “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр зах зээлд төвлөрч гарах арга зам, гарц” сэдвээр бүлгийн ажил зохион байгуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо.

Зөвлөгөөнд оролцсон иргэдээс дараахь саналууд гарсаныг аймгийн Засаг дарга, хэрэгжүүлэгч агентлагуудад хүргэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Төв аймаг нь Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн ХАА-н бүс нутаг бөгөөд энэхүү давуу талдаа түшиглэн бог малын арьсаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах /шинээр арьсан гудас, аяны хөнжил, цүнх, машины бүрээс гэх мэтийг үйлдвэрлэж эхлэх/
  2. Мод, суран эдлэл, хялгас бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, дурсгалын /сувинер / бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, өрхийн аж ахуйг дэмжих, дэлхийн томоохон зах зээлд гаргах гарцыг нээж өгөх
  3. Малын сүүгээр хийж болох бүхий л үйлдвэрлэлийг дэмжиж, аймаг, орон нутгийн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах /сүүн болон шар сүүн чихэр, сүү, аарцны үрэл, ааруул, ээзгийн нунтаг цай, г.м/, борлуулалтын цэгийг бий болгож, дэмжлэг үзүүлэх
  4. Халгай болон бусад ургамлаар цай / жижиг савлагаатай, ууттай/ үйлдвэрлэхийг дэмжих, халиар, жууцай, таана гэх мэт бүтээгдэхүүн оролцсон хүнсний брэнд бүтээгдэхүүнтэй болох
  5. Үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, технологийг сайжруулах, кластерийн менежментийг зохион байгуулахад дэмжлэг өгөх зорилгоор бодлогын шинжтэй томоохон зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулж байх
  6. Зах зээлд нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлж, захиалгын сүлжээгээр дэмжих
  7. Ногоочдын холбоог бий болгож, мэргэжил арга зүйгээр тогтмол удирддаг байх
  8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслүүдийн хүрээнд бүлгээр хамтран ажиллах боломжийг зөвхөн ногоо тарих чиглэлээр гэж хязгаарлалгүй, үйлдвэрлэлийн бүхий л чиглэлээр дэмжиж, санхүүжилтийг нэмэгдүүлэх /1 төсөлд 3,0 сая төгрөг байгааг 10,0 хүртэл сая төгрөг болгох/ зэрэг саналуудыг дээрх зөвлөгөөнөөс гаргалаа.

Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн энэхүү зөвлөгөөнд арга хэмжээнд аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Зуунмод, Батсүмбэр сумын МСҮТөв зэрэг байгууллагууд хамтран оролцсон бөгөөд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Төв ОНХХ-өөс тодорхой хувийг санхүүжүүлж хамтран ажиллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%