Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШИН, СҮМ ХИЙД ЦУГЛААНЫ ГАЗАРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ ДҮГНЭЛТ

2017-10-31


            МУ-ын Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль,  Аймгийн нутаг дэвсгэрт шашны сүм, хийд байгуулахад зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэрэгжилтэнд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд сумын ИТХ болон ЗДТГ-аас ажлын хэсэг гарч Зуунмод сумын үйл ажиллагаа явуулж буй шашин сүм хийд, цуглааны газрууд хяналт шалгалт зохион байгуулсан тухай.

            1.Номт багт “Тэнгэр бурхан” сүм  2015.12.04-ний өдрийн 11 тоот тогтоолоор Аймгийн ИТХ-тогтоолоор зөвшөөрөл авсан байна.

              Баянхошуу багт  : 1.Хайрын дэлбээ “Дэлхийг тэвэрсэн хүүхдүүд” ТББ Д.Бямбаням  22-15,

                                              2.  “Ариун авралын үүд” Х.Наранцэцэг 5-10 тоот

              Нацагдорж багт:    1. Зуунмод Хөгжил төв  Н.Амарзаяа  5-р баг улаан сүм            

                                              2.”Итгэлийн эхлэл” сүм цуглаан А.Болдбаатар 5-6 тоот

              Баруун-Зуунмод баг: 1.”Сайн мэдээ” сүм цуглаан Д.Батсайхан  11-33 тоот

                                                    2.”Тэнгэрийн хонх” сүм цуглаан Л.Нямцэрэн  1-р гудамж 33 тоот

              Баянхошуу багийн нутаг дэвсгэрт  Гэндэн, Номт багт  П.Уламбаяр  нарын  нь  Шарын шашны үйл ажиллагаа явуулах  зөвшөөрөл аваагүй байна.

             Зуунмод суманд Христийн шашны чиглэлээр  6 ,  Шарны шашны чиглэлээр 2, нийт 8 байгууллагад бага насны хүүхэд 80 гаруй, насанд хүрэгчид 160 гаруй иргэд сайн дураараа явж залбирал, мөргөл, хийж зорилтот бүлгийн иргэдэд түлээ нүүрс, гурил будаа, гарын бэлэг өгөх зэрэг иргэдийг татан оролцуулж байна.

 “Төр сүм, хийдийн  Харилцааны тухай “ хууль, журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтмол  явуулж, байгаа нь цаашид зөвшөөрөлгүйгээр олон шашин, сүм, цуглаан үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэх нөхцөл байдал үүссэж байна.

             Иймд:  Зуунмод суманд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны сүм хийд  цуглааны үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллах, цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагааг явуулж байгааг таслан зогсоох, холбогдох байгууллагуудтай хамтран  хяналт тавьж ажиллах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна.

ИЛТГЭХ ХУУДАС -  Төр,  сүм хийдийн харилцааны  тухай хууль,  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны шашны сүм, хийд байгууллахад зөвшөөрөл олгох, хяналт тавих журам,  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 99 тоот тогтоолыг хэрэгжилтийг хангуулах зорилгоор  Зуунмод сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газраас сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашин сүм хийд, хүмүүнлэгийн болон халамжийн чиглэлээр  тодорхой ажил үйлчилгээ эрхлэж байгаа газруудад  Зуунмод сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан  ажлын хэсэг  Зуунмод сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч, Төрийн захиргаа, хууль хяналтын байнгын хорооны гишүүн А.Мөнхтулга, Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга  сумын Хууль эрх зүйн мэргэжилтэн,  Багийн хэсгийн байцаагч Цэдэндорж нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 04-д хяналт шалгалт хийв.Үүнд:

1.2008 оноос хойш “Сайн мэдээ” сүмийн салбар  суманд үйл ажиллагаагаа явуулж эхэсэн байна. Баруун зуунмод багийн 11 дүгээр гудамжны 33 тоотод байршилтай. “Сайн мэдээ” цуглааны пастор  М.Нэргүйсайхан УБ хотын харьяат, Зуунмод суманд цуглааныг харьяалан ажилладаг ажилтан нь Д.Батсайхан,  Б.Оюунчулуун нар  үйл ажиллагааг байнга  хариуцан явуулдаг “Сайн мэдээ” цуглаан нь  Христийн шашны Дүтээрийн урсгалыг номолдог. “Сайн мэдээ” сүм нь Монголын христчин байгууллагын  Эвангэлий гишүүн Уг цуглаанд 20 гаруй хүүхэд, 30 гаруй насанд хүрсэн хүмүүс явдаг. Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос багш нар ирж номлол заадаг. Улаанбаатар хот дахь Сайн мэдээ цуглаан нь Финланд улсаас санхүүждэг гэх. Цуглаанд хамрагддаг хүүхдүүд болон иргэдийн нэгдсэн бүртгэл байхгүй. Үйл ажиллагааны тайлан мэдээ байхгүй.  Мөн байрандаа “Эзний өргөл” дугтуйг байрлуулсан ба итгэгчдээс хандив авдаг. Ирсэн итгэгч болон иргэдэд гурил будаа, хүүхдүүдэд баяр ёслолын үеэр бэлэг  тарааж өгдөг. Мөн байрныхаа арын зайд сагсан бөмбөгийн талбайтай бөгөөд энэ талбайтай. Ням гараг бүрийн 11 цагаас үйл ажиллагаагаа явуулдаг.

2.“Тэнгэрийн хонх” цуглаан нь Баруун-Зуунмод багийн 1 дүгээр гудамжны 1-12 тоотод байршилтай. Тэнгэрийн хонх цуглаан нь  2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос багш нар ирж цуглааныг зохион байгуулдаг. Ерөнхий зохион байгуулагч туслагч  Батбаатар Улаанбаатар хотын харьяат. цуглааныг Батбаатар өөрөө санхүүжүүлдэг Номлогч Нямцэрэн Христийн номлол заадаг. Бат-Өлзийн Уранчимэг    нь 6-р багийн 1 дүгээр гудамжны 12 тоотод “1864288986326 нэг талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  Г-1427002786 тоот газар болон байшингийн өмчлөх эрхийн гэрчигээтэй байна.Мөн баяр ёслолын үеэр хүүхдүүдэд бэлэг, тарааж, зориллтот бүлгийн өрхүүдэд түлээ нүүрс, будаа, гурил өгдөг. Бибил болон ном товхимолтой.7 хоног бүрийн бүтэн сайн өдөр үйл ажиллагаагаа явуулдаг.Зөвшөөрөлгүй

3.Нацагдорж багийн 3-12 тоотод байршилтай 2006 оноос хойш  “Зуунмод хөгжил төв”  Төрийн бус байгууллагын нэр дээр үйл ажиллаагаа явуулдаг.Цэрэнпилийн Баян-өлзий нь  ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон ажлын байр, хурлын зориулалттай 240,0 ам метр талбайтай дан барилгад үйл ажиллагаагаа явуулдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээг  2016.06.27-ний өдрийн 1471001104  гэрчилгээтэй, газар ашиглах эрхийн гэрчилгээ № 0341788  “Зуунмод хөгжил төв” 2016 оны 04.17-ний өдрийн а/91 тоот шийдврийг үндэслэн  18647286404919 дугаар бүхий 6209 м2  га газрыг 5 жилийн хугацаатай  халамжийн зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгосон.Зуунмод сумын газрын даамал Т.Ууганбаяр 2016.04.28-ний өдөр   Үйл ажиллагааны чиглэл нь хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхарын эрх ашгийг хамгаалах хөгжүүлэх чиглэлээр  авсан байна. Тухайн барилга христийн сүмийн зориулалтаар засвар хийгдсэн. Тухайн байранд байрлах номын сан нь  Христийн номлолтой холбоотой номнуудтай 2016-2017 онуудад нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. Нийгмийн халамжийн чиглэлээр хүүхдүүдэд бэлэг өгдөг, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдэд  будаа, гурил, түлээ нүүрс тараадаг. Бүтэн сайн өдөр бүр тогтмол цуглаан хийдэг цуглаанд насанд хүрэгчид 40 хүн, хүүхэд 30  хамрагддаг.Зөвшөөрөлгүй.

4.Нацагдорж 5 дугаар багийн 1-6 тоотод А.Болдбаатар нь пастор  “Үнэн эхлэл” нэртэй сүм чуулган ажиллуулдаг. 2016 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн № 000070622 ,  Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 1471001094 дугаартай нийгэмд үйлчилддэг төрийн бус байгууллага “Өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цаг, зөв төвөлшилд нөлөөлөх тэдний эрхийг хамгаалах гэр бүлийн хөгжилд ёс зүйт харилцааг хөгжүүлэх чиглэлтэй. Мөн “Итгэлийн эхлэл” чуулган нь 2016.09.15-ний өдөр “Монголын эвангелийн эвсэлийн гишүүн тул  гэсэн 462 тоот гэрчилгээг 2016.09.15-ний өдөр олгосон байна.. Одоогоор өөрийн өмчлөлийн байшинд  үйл ажиллагаа явуулдаг.

5.Баянхошуу багийн 5 дугаар гудамжны 10-6 тоотод байдаг.Хатанбаатарын Наранцэцэг  нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд 105 м кв талбай  бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл № 000208812  Ү-1427002452 дугаар бүхий гэрчилгээтэй 2013 оны 12.16-нд олгосон. /кадастрын зураг ХЕ71111708/  удирдах байгууллагын гишүүд, ахлагч 5 хүний бүрэлдэхүүнтэй.”Ариун авралын үүд” чуулган гэрчилгээг Монголын Эвангелийн Эвсэлийн газраас 2016.04.12-нд олгосон. Зуунмод сумын ИТХ-ын 2016.09.09-ний өдрийн 04 тоот тогтоолоор дэмжиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж байсан.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.04.25-ний өдрийн 125 тоот албан бичгээр “Ариун аварлын үүд” сүмийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранцэцэгт баримт бичгүүд дутуу учир материалыг буцаасан.  Одоогоор бүтэн сайн өдөр бүр тогтмол цуглаан хийдэг.Зөвшөөрөлгүй
6.Баянхошуу багийн  22-15 тоотод байршилтай.Л.Бямбаням нь  2012 онд Хайрын дэлбээ нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэсэн улсын бүртгэлийн 2012 оны 000032842 , 147001018 тоот гэрчилгээтэй үйл ажиллагааны чиглэлэл нь хүүхэд залуучууд сурч боловсрох эрхээр хангах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.Сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/90 тоот  захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй № 000304092  “Солонгосын соёл мэдээллийн төв” нийгмийн халамж үйлчилгээний зориулалтаар олгосон байна. 2016 онд Дэлхийг тэвэрсэн хүүхдүүд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй РД 808634, 1471001018 .Иргэдэд үнэ төлбөргүйгээр ундны усаар үйлчилгээ үзүүлдэг. 2016-2017 онуудад “Дэлхийг тэвэрсэн хүүхдүүд ТББ-ын чиглэлээр “Гэр бүл хүүхэд залуучуудын газарт” Солонгос хоолны газар ажиллуулдаг. Зөвшөөрөлгүй
7. Номт багт байрлалтай 2006 оноос Ватиканы төлөөлөгчийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  2015.12.04-ний өдрийн 11 тоот тогтоолоор  “Тэнгэр бурханы сүм” шашны үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. Пастор нь Солонго улсын иргэн  түр оршин суугчийн үнэмлэхтэй, 1 дүгээр баг хуучнаар 13 дугаар баазын хашаанд “Сейнт-пол” сургуулийн хойд талд байрлалдаг. Ватиканы катологи  шашин болон нийгмийн халамж үйлчилгээний зориулалтаар 342х16,5 метрийн харьцаатай барилга Ү-1427002455 дугаартай  эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон кадастрын зураглалтай болно. Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ № 0340811  үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгосон.Аймгийн засаг даргын 2015.07.07-ний а/318 тоот шийдвэрээр 2550 м2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Гадаадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээтэй.2016-2017 онуудад нийгмийн халамжийн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.27 сумаас эмнэлэг болон халамжийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээнд хамрагдахаар ирсэн иргэдийг үнэ төлбөргүйгээр хоол, орон байраар хангадаг жилдээ 200 гаруй иргэдэд үйлчлдэг.Сумын зорилтот бүлгийн иргэдэд халамжийн чиглэлээр үйлчилгээг байнга үзүүлдэг.Тэнгэр бурхан сүмд  нийт 20 гаруй том хүн 9 хүүхэд бүртгэлтэй 7 хоног 2 удаа мөргөл хийдэг.
9. Номт 1 дүгээр багт Авралын армийн эзэмшил газрын баруун хойд талд  байрлалтай Пүрэвсүрэнгийн Уламбар нь шашны зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжтай, ъадастрын зураг хийгдсэн.Одоогоор барилгыг барьж  дуусаж байгаа, шашны сургуулийн зориулалт барилга баригадаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зөвшөөрөлгүй
10.Нацагдорж багийн а-1-7 тоотод хашаатай “гэр” шашны үйл ажиллагааг явуулдаг.Гэндэнд гэр ахуйн зориулалтаар газар олгогдсон. /газрын маргаантай байгаа/ Зөвшөөрөлгүй 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%