Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ТӨВ АЙМАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ ШИНЭЭР БАЙГУУЛАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-10-19

ТӨВ АЙМАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ ШИНЭЭР БАЙГУУЛАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Төрийн үйлчилгээний нэгдсэн шинэ тогтолцоог бий болгох Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан иргэддээ түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэж төрд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх мөн төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Нэг цэгийн үйлчилгээ”-г боловсронгуй болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал санаачлан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг аймагтаа шинээр байгуулан өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төв аймгийн ИТХ-ын Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Цогбаяр, бодлогын хэлтэс, агентлагийн дарга нар, 27 сумын Засаг дарга болон иргэд оролцлоо. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах зорилтын хүрээнд хуучнаар Угсаатны зүйн музьейн барилгад засвар үйлчилгээг эхлүүлж барилга буулгах ажил, дотор гадна засал, гадна зам талбайн ажлын гүйцэтгэлд 230 орчим сая төгрөг, барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын засвсарын ажилд 120 орчим сая төгрөг зарцуулан Улаанбаатар хотын “Дэлгэрэх констракшн”, аймгийнхаа “Өгөөмөр Уул” компаниудаар гүйцэтгүүлсэн байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар:
1. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дороос хөнгөн шуурхай, ил тодоор техник технологийн дэвшилтэд арга хэлбэрээр үзүүлэх боломж бүрдэж байна.
2. Энэхүү үйлчилгээний төвөөр иргэд зөвхөн үйлчилгээ аваад зогсохгүй өөрсдийн санал бодол, хүсэлтээ бичгээр болон цахим хэлбэрээр мөн 7027-1111 утсаар холбогдон чөлөөтэй илэрхийлж, аймгаас гарч байгаа бодлого шийдвэрт тусгуулах, төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг иргэдтэй хийх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох болно.
3. Аймаг орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын болон цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийг үндэсний хэмжээний болон орон нутгийн телевизүүд, өдөр тутмын сонингууд болон сошиалаар дамжуулан иргэдэд шуурхай хүргэж төр-иргэдийг холбох гүүр болон ажиллах юм.
Энэхүү Төрийн нэгдсэн үйлчилгээний төвөөрөө дамжуулан одоогийн байдлаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Улсын бүртгэлийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Авто тээврийн үндэсний төв болон Төрийн банк, Хас банк, Скайтел, даатгалын компаниуд, нотариот, өмгөөлөгч, эд хөрөнгийн үйлчилгээ, шуудан холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг нэг дороос иргэддээ хүргэхэд бэлэн болоод байна. Цаашид иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн албан байгууллага болоод үйлчилгээнийхээ тоог нэмэгдүүлэх ч боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

Эх сурвалж: www.tov.gov.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%