Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” 2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

2017-10-17

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” 2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, худалдаалах зорилгоор “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа Зуунмод сум “Соёл амралтын хүрээлэн”-д өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд:
–27 сумын онцлох бүтээгдэхүүн,
–Шинэхэн мах махан бүтээгдэхүүн,
–Айраг, сүү, цагаан идээ,
–Жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн,
–Гоёлын болон дулаан хувцас,
– Гар урлалын болон эсгийн эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр 27 сум газар зүйн байршлаасаа шалтгаалан хоорондоо гэрээ байгууллаа. Гэрээний гол онцлог нь тал хээрийн бүсийн сумдыг ойн бүсийн сумтай гэрээ байгуулан 2 сум өөрсдийн сумдын бүтээгдэхүүн болоод байгалийн баялгийг аж ахуй нэгжүүддээ харилцан борлуулах давуу тал бүрдэж байгаа юм.
Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%