Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-2017" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2017-10-26

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-2017" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, шууд хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Ж.Батжаргал санаачлан жилд 5 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д энэ сарын 17-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 248,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. Өнөөдөр Төв аймаг болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний хамтын ажиллагааны хүрээнд тус компаний гадна талбайд 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Жамбалдорж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал С.ЭНХБААТАР нар оролцлоо. Тус үзэсгэлэн худалдаанд 12 сумын онцлох бүтээгдэхүүн болох шинэхэн мах махан бүтээгдэхүүн, айраг, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн, гоёлын болон дулаан хувцас, гар урлалын болон эсгий эдлэл зэрэг 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр Төв аймгийн 50 гаруй иргэд аж ахуй нэгж оролцож байна. Иймд нийслэлчүүд болон Төв аймгийн уугуул иргэд та бүхнийг Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.


Эх сурвалж Төв Аймаг Хэвлэл мэдээллийн алба

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%