Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД СУМЫН ИРГЭДЭД ХУУЛЬ, ТОГТООМЖ CУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-05-08

Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, Үндэсний хөтөлбөр,  ИТХ-ын бодлого, шийдвэрт тулгуурлан гаргасан аймаг, сумын  Засаг  даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар  иргэдэд  сурталчилан танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, тулгамж буй асуудлыг шийдвэрлэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай   хүргэх зорилгоор 2017.05 дугаар сарын 08-наас 15-ны хооронд төрийн байгууллагууд дараах чиглэлээр өдөрлөг злохион байгуулж байна. 

                        Багийн өдөрлөгт хамтран оролцох байгууллагуудын ажлын чиг үүрэг:

1.Сумын ИТХ-ын ажлын алба, Иргэдийн Хурлын төлөөлөгчид :

                 -Аймаг, сумаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг иргэдэд сурталчилан танилцуулах

                  -Иргэдийн санал хүсэлтийг авах

2.Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар:

             -Сумын хэмжээнд зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийж  гарын авлага материалыг тарааж хууль тогтоомж сурталчилж мэдээлэл хүргэнэ.              

3.Хот тохижуулах газар:

             -Баг бүрт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийх

4. Аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст, Өрхийн эрүүл мэндийн төв:

             -“Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, багийн иргэдэд элэгний В,С вриусын шинжилгээ болон үзлэгийг өрхийн эмнэлэгттэй хамтран иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлж, зөвлөмж зааварчигаа өгч ажиллана.

5.Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар

              -Иргэдэд зайлшгүй шаардлагатай шинээр болон өөрчлөлт орсон хууль тогтоомжоор мэдээлэл, зөвлөгөөн өгч үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.

               -Баг бүр дээр гэмт хэрэгийн нөхцөл байдлын талаар мэдээлэх

6.Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс: 

              -2017 оны бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийх  / дэд бүтэц, эрчим хүчний асуудлын талаар 7.Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар:

-Ажил олгогчдыг өөрсдийг нь оролцуулж, ажлын байрны захиалгыг газар дээр нь авна.

-Халамжийн багц хуулийг сурталчилж гарын авлага тараах

8.Улсын бүртгэлийн хэлтэс:

- Иргэний 8 төрлийн үйлчилгээ

-Шинээр иргэний үнэмлэх авах болон 25,45 насны сунгалтыг хийх

-Эд хөрөнгийн бүртгэлийг хийх

 9.Гэр бүл хүүхэд, залуучуудын газар:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай шинээр гарсан хуулиуудаар зөвлөлгөөн өгч, гарын авлага материалыг тараах.

10.Онцгой байдлын газар:

-Салбарын хууль, тогтоомжийг иргэдэд сурталчилж,  гарын авлага тараах

-Галын аюулгүй байдлын талаар анхаарах асуудлын талаар мэдээлэх

Багийн Засаг дарга нарын зохион байгуулах ажил:

      1. Багийн Засаг дарга  нартай өдөрлөг зохион байгуулах талаар  иргэдэд зар мэдээг  хүргэх ажлыг зохион байгуулна.

      2.Өдөрлөг зохион байгуулах бэлтгэл ажлыг баг бүр өөрөө хариуцна.

      3.Багийн Засаг дарга, зохион байгуулагч хэсгийн ахлагч нар багийн зорилтот бүлэг, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өдөрлөгт бүрэн хамруулан оролцуулна.

      4.Өдөрлөгийн  арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан нэг багийн шалгаруулна.          

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%