Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-04-18

2017.03.26-ны өдрөөс 2017.05.26-ны хугацаанд Зуунмод сумын Номт /1 дүгээр/ баг, Ланс /2 дугаар/ баг, Баянхошуу /3 дугаар/ багийн доорхи байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Номт /1 дүгээр/ багт Хүнсний үйлдвэрийн 5-н орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/1.3 га  13000 м2 газрыг, БАМ-ын 31,32,33-р байрнуудын орчим орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/0.2 га 2000 м2 газрыг, Ланс /2 дугаар/ багт Ланс уулын урд цанын баазын зориулалтаар 20 га 20000м2 газрыг, Баянхошуу /3 дунаар/ багт үйлдвэрийн бүсэд үйлдвэрийн зориулалтаар 6 га  60000 м2 газрыг тус тус төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн,

  ААНБайгууллага 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны дотор Зуунмод Хотын Захирагчийн ажлын албанд төслөө ирүүлэхдээ доорхи материалыг бүрдүүлж битүүмжилсэн хайрцагт хийнэ.

-Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх./Тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн гэрчилгээ, банкны зээлийн эрхийн баталгаа, дансны хуулга/

-Дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /Зураглал, зардалын тооцоо/

            -Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх.

            -Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхи, нөөцтэй байх.

-Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар.

- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

 Уг төсөл сонгон шалгаруулалт, оролцогчдын бүртгэл, тухайн газруудын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.ZUUNMOD.TO.GOV.MN,    WWW.TOV.GAZAR.GOV.MN  WWW.MLE.MN хаягаар Холбоо барих утас:  Газрын даамал- 70273030, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 70272262.

 

 

 


 

ЗУУНМОД СУМЫН ИТХ, ЗДТГ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%