Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Фото мэдээ


нийт 66

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЫН ЗАСГИЙН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Д.БОДООГИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ.

2026-09-10 68
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 31 дэх жилийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийн анхны ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын удирдлага, алба хаагчид, Цэргийн штаб, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамт олон, Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хөгжмийн салаа болон хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд иргэдийн төлөөлөл оролцлоо. Д.Бодоо нь 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны найман сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэлс хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаан сарын 11-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгасан юм.

Ээлжит бус Хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2026-04-21 301
ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС II ХУРАЛДААНААР ЦАГ ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ЗУУНМОД СУМЫН 6 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-31 258
2026 оны 03 дугаар сарын 26, 30, 31-ний өдрүүдэд Зуунмод сумын 6 багуудын Иргэдийн Нийтийн Хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Зуунмод сумын ИТХ-ын Ээлжит Есдүгээр хуралдаан боллоо

2026-03-13 210
Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арав дахь удаагийн сонгуулийн Ээлжит Есдүгээр хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Арав дахь удаагийн сонгуулийн Зургаадугаар Хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2025-09-30 378
Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арав дахь удаагийн сонгуулийн ээлжит Зургаадугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуулиа мөрдье

2025-04-03 391

Зуунмод сумын 6 багийн иргэдийн дунд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2023-06-08 605
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслийг иргэдэд танилцуулж, иргэдийн саналыг авч, тэмдэглэлээр баталгаажууллаа. Мөн хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдээс саналын хуудсаар санал авч ажиллаа.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР 6 ДУГААР САРЫН 8-НЫ ПҮРЭВ ГАРАГИЙН 16:00 ЦАГТ БҮХ НИЙТИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-06-07 606
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн.

"БЭЛЭН БАЙ" аян зохион байгуулагдаж байна.

2023-06-06 633
Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Бэлэн бай” аян зохион байгуулагдаж байна. ✅Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор үзүүлэх сургалтууд болон зөвлөмж мэдээллүүдийг олон нийтэд танилцуулж байна. ✅Та утсандаа “Бэлэн бай гэсэн QR-ыг уншуулбал газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ”. ✅Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аянд нэгдэхийг уриалж байна. Иргэн та ч мөн бэлэн байгаарай. #Бэлэн_бай

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байна.

2023-06-06 609
Номт 1-р баг, Нацагдорж 5-р багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

📣Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдэж байна.

2023-05-31 573
📣Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүгэл" ажиллагааг дэмжин Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг "НЭГДЬЕ" соён гэгээрүүлэх аяныг улс орон даяар эхлүүллээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийн төлөө хамтдаа НЭГДЬЕ.

Авилгын эсрэг #Нэгдье🇲🇳🇲🇳🇲🇳 #АТГ #үгүйгэжхэлээдөөрчилье

2023-05-29 592
Авилгын эсрэг #Нэгдье🇲🇳🇲🇳🇲🇳 #АТГ #үгүйгэжхэлээдөөрчилье

ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АРВАНТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2023-05-25 556
Зуунмод сумын ИТХ-ын 15 дугаар хуралдаан 77,4%-ын ирцтэй эхэллээ.

Боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, орчны нөхцөл байдлын судалгаа таны санал, хүсэлт

санал өгсөн: 0