2026-09-10
68
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 31 дэх жилийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийн анхны ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын удирдлага, алба хаагчид, Цэргийн штаб, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамт олон, Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хөгжмийн салаа болон хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд иргэдийн төлөөлөл оролцлоо.
Д.Бодоо нь 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны найман сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэлс хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаан сарын 11-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгасан юм.