Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Зуунмод сумын ИТХ-ын Танилцуулга

2014-10-23 15:19

Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал  нь 2016.11.04-ний өдрөөс шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлэн эхэлсэн бөгөөд 31 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 6 бодлогын хороодтой.

Нийт төлөөлөгчдийн 18 буюу 58% нь эрэгтэй, 13 буюу 42% нь эмэгтэй, 18-35 настай 10 буюу 32,3%, 35-аас дээш настай 21 буюу 67,7%, дээд боловсролтой 93.5%, бүрэн дунд боловсролтой 6,5%, байна.Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давтагдан сонгогдсон байдлаар авч үзвэл анх удаагаа сонгогдсон төлөөлөгч 23 буюу 74,2%,  хоёр дахь удаагаа сонгогдсон 6 буюу 19,3%, гурав дахь удаагаа сонгогдсон 1 буюу 3,2%, дөрөв дэх удаагаа сонгогдсон 1 буюу 3,2%-ийг эзэлж байна.

ИТХ-ын Ажлын алба нь  Дарга Ц.Энхжин, Нарийн бичгийн дарга С.Гантөгс, Ажлын албаны ажилтан Н.Буянжаргал нарын  3 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. 



2014-10-23 15:19


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд