Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Дундговь аймгийн эдийн засгийн өрсөлдөхүйц дэд салбарыг иргэд нэрлэв

2014-06-17

Орон нутгийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, эдийн засгийн өрсөлдөхүйц давуу талыг тодорхойлон гаргаж ирэх зорилгоор “Орон нутгийн эдийн засгийн хөгжлийг оролцооны аргаар үнэлэх"  төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 Энэ үнэлгээг хийхийн тулд төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болох 30 гаруй иргэнийг оролцуулан үнэлгээний баг бэлдэж сургасан бөгөөд үнэлгээний баг Дундговь аймагт нэмүү өртөг шингээн хөгжих боломжтой 17 төрлийн бизнесийг тодорхойлон нэрлэжээ. Эдгээрээс эдийн засгийн өрсөлдөхүйц 8 салбарыг сонгохын тулд 100 гаруй иргэнийг оролцуулан үнэлгээ хийлгэсэн бөгөөд иргэд орон нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгох хамгийн өндөр чадавхи бүхий бизнест сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн болон фермерийн аж ахуй, гар урлал, нийтийн ахуй үйлчилгээ, оёдлын үйлдвэрлэл, хог дахин боловсруулах үйлдвэрлэлийг нэрлэсэн байна.

Иргэдийн тодорхойлж гаргаж ирсэн бизнесийн эдгээрт салбарт үнэлгээний баг үнэлгээ хийнэ. Үнэлгээ нь эдийн засгийн өсөлтөд хамгийн ихээр саад болж буй бэрхшээлүүдийг тогтоож, зах зээлийн болон эдийн засгийн үйл ажиллагаанд  ядуу иргэдийг  хамгийн сайн, үр дүнтэйгээр хамруулах боломжийг тодорхойлох, эдийн засгийн нөөц боломж, чадамжийг тодорхойлж эрэмбэлэх, эдийн засгийн хөгжлийг нүсэр том стратегиар биш үр дүн нь хурдан, бодитой гарах үйл ажиллагаагаар эхлэх, төр захиргаа, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд болон  иргэдийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зэргээр бодитой үр дүнд чиглэх юм байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%
0 / 0%